Бидний түүх
Бидний түүх
-
1996 он
Хувьцаа эзэмшигчдийн анхны хурлыг хийн худалдаа, зочид буудал, байрны түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар баталсан. Үйлдвэр үйлчилгээний импекс компанийг Баян-Алдар ХК болгож нэрийг нь өөрчлөн хөрөнгийн зах зээл дээр хувьцааг нь арилжаалах болсон.
-
2015 он
Баян-Алдар ХК-ний ТУЗ-н шийдвэрээр үйл ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, үйл ажиллагааг идэвхжүүлэх үүднээс Улаанбаатар хотод шилжин ирсэн.
Булцуут цэцэг буюу Ирусалем артишок ургамлын дээд сортыг Япон улсаас импортлон Монгол улсын гаалийн лабораторид шинжлүүлэн зөвшөөрөл авч Улаанбаатар хот, Дархан уул аймаг, Төв аймгийн Борнуур, Сэлэнгэ аймгийн Шаамар сумдад туршилтын тариалалт хийсэн. -
2017 он
Хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулах буюу “Монгорүматрикс Гинко ББСБ” ХХК-ийг нэгтгэх шийдвэр гарсан.
-
2018 он
Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 374 тоот тогтоолоор “Монгорүматрикс Гинко ББСБ” ХХК-ийг “Баян-Алдар” ХК-д нэгтгэхийг зөвшөөрсөн.
-
2019 он
Улсын бүртгэлийн газарт Монгорүматрикс Гинко ББСБ ХХК-г нэгтгэсэн Баян-Алдар ББСБ ХК-ийн гэрчилгээ болон шинэчилсэн дүрмийг бүртгүүлсэн.
-
Завхан аймгийн Улиастай хотод салбар нэгж байгуулах зөвшөөрөл авсан.
-
2020 он
Компанийн оноосон нэрийг Тандэм Инвэст болгон өөрчилсөн.
Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 06 тоот тогтоолоор компанийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 19,922,679 ширхэг энгийн хувьцааг 50 дахин хувааж, нэг бүр нь 2 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 996,133,950 ширхэг энгийн хувьцаа болгон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсан. -
2021 он
Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 04 сарын 14-ний өдрийн 129 тоот тогтоолоор компанийн нэг бүр нь 2 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 134,953,581 ширхэг энгийн хувьцааг хаалттай хүрээнд нэмж гаргасан.
-
Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 6 сарын 16-ны өдрийн 156 тоот тогтоол болон Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 6 сарын 18 өдрийн А/48 тоот тушаалаар компанийн дүрмийн санг 2,6 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн.
-
Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 7 сарын 7 өдрийн тогтоолоор Банк бус санхүүгийн Итгэлцлийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл нэмж авсан.
-
Компанийн үнэт цаасыг "Монголын хөрөнгийн бирж"ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн A/71 тоот тушаалаар "III" ангиллаас ахиулан "II" ангилалд бүртгэсэн.