Тандэм Инвэст ББСБ ХК
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ 2022
Компани 2022 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 3 дүгээр сарын 23 өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа. Энэ удаагийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нийт 638,328,395 ширхэг хувьцаа буюу 56.44 хувийн ирцтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.
Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэр:
- Компанийн 2021 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хөндлөнгийн аудитын дүгнэлтийг батлав.
- Компанийн 2021 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайланд өгсөн ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны дүгнэлтийг батлав.
- Компанийн ТУЗ-н гишүүдийг сонгох асуудлыг хэлэлцэн батлав.
- Компанийн Нэмэлт хувьцаа гаргах талаар болон Тэргүүн ээлжид худалдан авах эрхийг хэрэгжүүлэхгүй байх талаар асуудлыг батлав.
- Компанийн дүрмийн сан нэмэгдүүлэх талаар асуудлыг хэлэлцэн батлав.
- Компани үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл нэмж авах талаар асуудлыг хэлэлцэн батлав.
- 2022 оны ТУЗ-ийн зардлын төсвийг хэлэлцэн батлав.
- Компанийн дүрмийн өөрчлөлтүүдийг хэлэлцэн батлав.
Та Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолтой танилцах бол дараах линкээр орно уу.
http://mse.mn/mn/company/438