ТАНДЭМ ИНВЭСТ ББСБ ХК-НЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ 2022

Тандэм Инвэст ББСБ ХК

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ 2022

 

 

Компани 2022 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 8 дүгээр сарын 13 өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа. Энэ удаагийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нийт 1,015,266,193 ширхэг хувьцаа буюу 67.2 хувийн ирцтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.


Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарсан шийдвэр:

1. Компанийн хаяг болон дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэн батлав.

2. Компанийн салбар нэгж нээх эрх болон холбогдох ажлуудыг Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгохыг хэлэлцэн батлав.

3. Компани  тогтвортой үйл ажиллагааны цар хүрээг тэлэх зорилготойгоор нээлттэй болон хаалттай хүрээнд 491,883,292 ширхэг хүртэлх энгийн хувьцаа нэмж гаргах, үнэ тогтоох болон холбогдох ажил үүргийг Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгохыг хэлэлцэн батлав..

 

Та Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолтой танилцах бол дараах линкээр орно уу.

https://mse.mn/mn/company/438