Компанийн 2024 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар “Хаалттай хүрээнд нэмж үнэт цаас гаргах” асуудлыг хэлэлцэж, нийт хувьцаа эзэмшигчдийн 79.77 хувийн саналаар дэмжигдэж шийдвэрлэгдсэн. Уг асуудалд эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдан авахыг компаниас шаардах эрх үүсэж байгаа юм. Иймд уг шаардах эрх үүссэн тухай зарыг хүргэж байна.