"Тандэм инвэст ББСБ" ХК (MSE:TAND)  нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн 46, 47 дугаар зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт, "Тандэм Инвэст ББСБ" ХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.12.10 дахь заалт, Ногдол ашгийн журмын 2.3 дахь заалтыг тус тус үндэслэн компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолоор 2024 оны үйл ажиллагааны цэвэр ашиг болох 3,705,620,626.44 төгрөгөөс компанийн хувьцаа эзэмшигчдэд 2,200,000,000 төгрөгийг, нэгж хувьцаанд ногдох хэмжээг 1.10 (нэг төгрөг арван мөнгө) төгрөгөөр тооцон хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр, ногдол ашиг төлөх сүүлийн өдрийг 2025 оны 04 сарын 30-ны өдрөөр тогтоон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулан олгох юм.

Хүндэтгэсэн,

“ТАНДЭМ ИНВЭСТ ББСБ” ХК

 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.