Автомашин худалдаж авахдаа анхаарах зүйлс

“Auction sheet” буюу Аукционы хуудас гэдэг нь явсан км, машины өнгө, шатахууны төрөл, үйлдвэрлэсэн он, үнэлгээ, хүрдний байрлал, хаалганы тоо болон хөтлөгч зэргийг зааж өгсөн маш олон мэдээллүүдийг багтаасан хүснэгт байдаг. Эндээс та худалдаж авах гэж байгаа машиныхаа бүх мэдээллийг өөрөө хараад мэдэх боломжтой.

Кузовын үнэлгээ:

  • 6- Дээд оноо. Шинэ автомашин
  • 5- 25 000 хүртэлх гүйлттэй автомашин
  • 4.5- Маш сайн машин, Үл мэдэг сэв, зэвийн  толбо байж болох ч бага зэргийн косметик засвар хийхэд 5 үнэлгээ авах боломжтой.
  • 4-Сайн машин, Бага сага сэвтэй, засвар орсон, эд анги солигдсон байж болно.
  • 3.5-Бага зэргийн сэв, хонхор, зураастай, зарим эд анги солих, салон цэвэрлэх шаардлагатай.
  • 3-Нэлээд сэв, хонхор, зураастай, кузов засуулах шаардлагатай, салон толботой, бохир, тамхины галд түлэгдсэн эсвэл эдгээр дефект байхгүй ч 110 мянгаас дээш явсан машинд энэ оноог тавьдаг.
  • 2- Дээрхтэй адил боловч илүү дефекттэй эсвэл их гүйлттэй
  • 1-Техникийн хувьд муу машин-усанд автсан, мөндөрт цохиулсан, ослын дараа засагдсан, тюнинг хийж эд ангиудыг стандарт бус болгосон.
  • 0, А- Осолд орсон ч сайн сэргээсэн, Үндсэн эд ангиудад гар хүрээгүй
  • R- Осолд орж засагдсан машин

Салоны үнэлгээ:

  • А- өөгүй салон
  • В- бага зэргийн бохирдолтой
  • С- бага зэргийн бохирдол толботой, тамхины галд энд тэндээ түлэгдсэн
  • D- Бохирдол, толбо ихтэй, тамхинд их түлэгдсэн

Нэмэлт тоног:

  • SR - люк
  • AW - хайлшин обуд
  • PS - гидро хүчлүүр
  • PW - цахилгаан шил өргөгч
  • TV - телевизор
  • LS - арьсан суудал

Дефект:

  • A, B – зураас
  • E буюу U – хонхор
  • S –зэв
  • Y – цоорхой
  • W, P – будаг ховхорсон
  • X – солих шаардлагатай эд анги
  • XX – солигдсон эд анги

Кузовын дэлгэмэл схем дээр дефектийг заасан байдаг.Энэ үсэгнүүдийн ард тоо нэмж тавиад дефектийн зэрэглэлийг илүү тодорхой болгодог.