ТАНДЭМ ИНВЭСТ ББСБ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ЗАР

ТАНДЭМ ИНВЭСТ ББСБ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр компанийн байранд зохион байгуулахаар төлөвлөсөн боловч Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 тоот тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ, хурал, цуглаан явуулах боломжгүй болсон тул Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.

Иймд хувьцаа эзэмшигчид 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18:00 цаг хүртэл доорх и-майл хаяг болон утсаар холбогдон хуралд цахим хэлбэрээр хэрхэн оролцох тухай дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Холбоо барих утас: 94002977, 99074804

  Цахим шуудан: tandeminvest.nbfi@gmail.com

Хурлын бүртгэлийн өдөр: 2020 оны 11-р сарын 02-ний өдөр

Хурал хуралдах огноо: 2020 оны 11 сарын 25-ний өдөр

Хурал эхлэх цаг: 10:00 цаг

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

1. Компанийн хувьцаа нэмж гаргах, тоог тогтоох

2. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах