ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ 2021

Компани 2021 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 4 дүгээр сарын 30 өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа. Энэ удаагийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нийт 503,002,689 ширхэг хувьцаа буюу 50.51 хувийн ирцтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.
Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэр:

  1. Компанийн 2020 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хөндлөнгийн аудитын дүгнэлтийг батлав.
  2. Компанийн 2020 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайланд өгсөн ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны дүгнэлтийг батлав.
  3. Компанийн дүрмийн сан нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэн батлав.
  4. Компанийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл нэмж авах асуудлыг хэлэлцэн батлав.
  5. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны зардлын төсвийг хэлэлцэн батлав.
  6. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулан батлав.