“ТАНДЭМ ИНВЭСТ ББСБ” ХК-ийн үнэт цаасыг "Монголын хөрөнгийн бирж"ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн A/71 тоот тушаалаар "III" ангиллаас ахиулан "II" ангилалд бүртгэлээ.
Энэ оны компанийн томоохон зорилтот ажлуудаас дурдвал:
- Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 6 сарын 16 өдрийн 156 тоот тогтоол болон Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 6 сарын 18 өдрийн А/48 тоот тушаалаар компанийн дүрмийн санг 2,6 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн.
- Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 7 сарын 7 өдрийн тогтоолоор Банк бус санхүүгийн Итгэлцлийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл нэмж авсан.